Цахим зөвлөх
  • Энэхүү цахим зөвлөхөөс та бүхэн 12 дугаар ангийн бүх хичээлийн бичлэгийг үзэх боломжтой.
  • Та бүхэнд амжилт хүсье

TВ хичээл 121

Боловсролын үнэлгээний төв

#TВ хичээл

  1. Ачааллаж байна. Түр хүлээнэ үү ...

ЭЕШ зөвлөмж 5

Боловсролын үнэлгээний төв

#ЭЕШ зөвлөмж

  1. Ачааллаж байна. Түр хүлээнэ үү ...

Видео хичээл 69

Боловсролын үнэлгээний төв

#Видео хичээл

  1. Ачааллаж байна. Түр хүлээнэ үү ...

Жишиг Даалгавар 44

  • 2019
  • Даалгаврууд
  • Түлхүүрүүд
  • 2018
  • Даалгаврууд
  • Түлхүүрүүд

Цахим хичээл 73

Блюпринт 2020 10

Мэдээ мэдээлэл 12

Түгээмэл асуулт, хариулт 13

Та Хаан банк, Хас банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Most Money, Чингис хаан банк, Улаанбаатар хотын банкны аппликэйшнийг гар утсандаа суулган ашигладаг бол аппликэйшн дээрх QPAY цонхыг нээн QR кодыг уншуулж төлбөрөө төлөх боломжтой.

БҮХ АРИЛЖААНЫ БАНКНЫ КАРТААР ТӨЛБӨР ХИЙХ ЗААВАР

  1. Шалгуулагч бүр өөрийн карттай байх шаардлагагүй аав ээж, ах дүү болон хэн нэгний картыг ашиглаж болно.
  2. Карт эзэмшигчийн нэр-Картан дээр байгаа товгор үсэгтэй нэрийг зөв шивж оруулна.
  3. Картын дугаар-Картан дээр байгаа 16 оронтой тоог оруулна.
  4. СVV код-Картын арын 3 оронтой тоог оруулна.
  5.  Хүчинтэй хугацаа-Картынхаа хүчинтэй хугацааг оруулна.
  6. Карт эзэмшигчийн нэр-Картан дээр байгаа нэрийг оруулна.
  7. И-мэйл хаягийг оруулан ТӨЛБӨР ХИЙХ товчин дээр дарна.
  8. Е-пин код оруулна. /Интернетээр гүйлгээ хийх кодыг АТМ машинаас эсвэл тухайн банкны лавлахаас авна/
  9. Интернет кодоо хийж баталгаажуулснаар таны ГҮЙЛГЭЭ АМЖИЛТТАЙ болж БҮРТГЭЛИЙН ХУУДАС  гарч ирнэ

Монгол хэл бичгийн шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид хамрагдана.

Давхардсан гүйлгээг буцаахдаа дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Банкны теллерийн тамгатай хуулга
  • Шалгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Өргөдөл зэргийг Боловсролын үнэлгээний төвд авчирч өгнө

 

  1. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/
  2. Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  1. Интернет гүйлгээ хийх эрхтэй карт
  2. И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/

 

  1. https://eyesh.eec.mn/ сайтаар орж БҮРТГҮҮЛЭХ товчийг дарна.
  2. Шалгуулагчид регистрийн дугаар болон баталгаажилтын кодыг оруулснаар таны хувийн мэдээлэл гарч ирнэ. /Шалгуулагч бүрийн хувийн мэдээлэл Боловсролын мэдээллийн  систем болон Улсын бүртгэлийн сангаас татагдах тул  регистрийн дугаараа үнэн зөв оруулна/
  3. И-мэйл хаяг болон утасны дугааруудаа оруулаад ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ товчийг дарна.
  4. И-мэйл хаягт БАТАЛГААЖИЛТЫН ЛИНК очно. /Нэг хүүхэд нэг и-мэйл хаягаас бүртгүүлнэ/
  5. Бүртгэлд оруулсан и-мэйл хаягаа шалгаж Боловсролын үнэлгээний төвөөс ирсэн БАТАЛГААЖИЛТЫН ЛИНК дарснаар таны Бүртгэлийн дугаар, нууц үг ирнэ. 
  6. Шалгуулагчийн буланд бүртгэлийн дугаар, нууц кодоороо нэвтэрч ЭЕШ-ын хичээл сонгох, асуулга бөглөх, зураг оруулах, суудлын хуваарь авах, дүн оноогоо харах боломжтой.

ШАЛГУУЛАГЧИЙН БУЛАН-д бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч цээж зургаа оруулна. Өнгөт цээж зургийг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/ файл хэсэгт сонгож  зургаа оруулан ЗӨВШӨӨРӨХ товчийг дарна.

Шалгуулагч нь ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг  хичээлээс 2-оос багагүйг сонгон хичээл сонголтоо хийнэ.  ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудасны хураамж 700 төгрөг  байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.

МХБШ нь хураамжгүй, батламж хуудастай байна. 2018, 2019  онуудад МХБШ өгч, 400 ба түүнээс дээш оноо авсан бол уг шалгалтад хамрагдахгүй байж болно.

Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн шалгуулагчдын ирүүлсэн өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа тодорхойлолт, сургуулийн албан бичигт үндэслэн шалгалтын анги танхим, шалгалтын материалыг тусгайлан бэлтгэнэ.

ЭЕШ болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

Өмнөх оны шалгуулагч шалгалт өгөх газраа өөрөө сонгоно. /Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас/

Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ дараах боловсролын бичиг баримтыг БСШУСЯ-аар баталгаажуулж, БҮТ-д бичиг баримтыг өргөдлийн хамт авч ирнэ.

  1. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/
  2. Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  1. Интернет гүйлгээ хийх эрхтэй карт
  2. И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/