Цахим зөвлөх
  • Энэхүү цахим зөвлөхөөс та бүхэн 12 дугаар ангийн бүх хичээлийн бичлэгийг үзэх боломжтой.
  • Та бүхэнд амжилт хүсье

TВ хичээл 176

Боловсролын үнэлгээний төв

#TВ хичээл

  1. Ачааллаж байна. Түр хүлээнэ үү ...

ЭЕШ зөвлөмж 5

Боловсролын үнэлгээний төв

#ЭЕШ зөвлөмж

  1. Ачааллаж байна. Түр хүлээнэ үү ...

Видео хичээл 69

Боловсролын үнэлгээний төв

#Видео хичээл

  1. Ачааллаж байна. Түр хүлээнэ үү ...

Жишиг Даалгавар 44

  • 2021
  • Даалгаврууд
  • Түлхүүрүүд

    Анхааруулга!

    Мэдээлэл байхгүй

  • 2020
  • Даалгаврууд
  • Түлхүүрүүд
  • 2019
  • Даалгаврууд
  • Түлхүүрүүд
  • 2018
  • Даалгаврууд
  • Түлхүүрүүд

Цахим хичээл 104

Хичээл:

Даалгаврын тайлбар 420

Хичээл:

Боловсролын үнэлгээний төв

#Математик

  1. Ачааллаж байна. Түр хүлээнэ үү ...

Блюпринт 2022 10

Мэдээ мэдээлэл 10

Элсэгчийн сонин

Түгээмэл асуулт, хариулт 16

Та Хаан банк, Хас банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Most Money, Чингис хаан банк, Улаанбаатар хотын банкны аппликэйшнийг гар утсандаа суулган ашигладаг бол аппликэйшн дээрх QPAY цонхыг нээн QR кодыг уншуулж төлбөрөө төлөх боломжтой.

БҮХ АРИЛЖААНЫ БАНКНЫ КАРТААР ТӨЛБӨР ХИЙХ ЗААВАР

  1. Шалгуулагч бүр өөрийн карттай байх шаардлагагүй аав ээж, ах дүү болон хэн нэгний картыг ашиглаж болно.
  2. Карт эзэмшигчийн нэр-Картан дээр байгаа товгор үсэгтэй нэрийг зөв шивж оруулна.
  3. Картын дугаар-Картан дээр байгаа 16 оронтой тоог оруулна.
  4. СVV код-Картын арын 3 оронтой тоог оруулна.
  5.  Хүчинтэй хугацаа-Картынхаа хүчинтэй хугацааг оруулна.
  6. Карт эзэмшигчийн нэр-Картан дээр байгаа нэрийг оруулна.
  7. И-мэйл хаягийг оруулан ТӨЛБӨР ХИЙХ товчин дээр дарна.
  8. Е-пин код оруулна. /Интернетээр гүйлгээ хийх кодыг АТМ машинаас эсвэл тухайн банкны лавлахаас авна/
  9. Интернет кодоо хийж баталгаажуулснаар таны ГҮЙЛГЭЭ АМЖИЛТТАЙ болж БҮРТГЭЛИЙН ХУУДАС  гарч ирнэ

Ковид цар тахал өвчний нөхцөл байдал, Улсын онцгой комиссийн тухайн үеийн журам шийдвэрийг үндэслэн ЭЕШ болон МХБШ-ын хуваарийг БШУЯ-тай зөвшилцөн Боловсролын үнэлгээний төв зарлах бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна. 

 Шалгуулагч бүртгүүлэх явцад төлбөрийн гүйлгээг давхардуулж хийсэн тохиолдолд 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө БҮТ-д хандаж төлбөрийн буцаалт хийлгэх тухай хүсэлт гаргаж болно.  Давхардсан гүйлгээг буцаахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Банкны теллерийн тамгатай хуулга
  • Шалгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Өргөдөл зэргийг   Боловсролын үнэлгээний төвд авчирч өгнө. Хаяг:Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Оюуны Ундраа групп” ХХК-ий байр 305 тоот/

 

  1. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/
  2. Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  3. Шалгуулагч шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн карт болон Qpay үйлчилгээг ашиглан шилжүүлнэ. Гүйлгээний шимтгэлийг карт эзэмшигч төлнө.
  4. И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/

 

  1. https://eyesh.eec.mn/ сайтаар орж БҮРТГЭЛ товчийг дарна.
  2. Шалгуулагчид регистрийн дугаар, 5 оронтой баталгаажилтын кодыг оруулж ШАЛГАХ товчийг дарснаар таны хувийн мэдээлэл гарч ирнэ. /Шалгуулагч бүрийн хувийн мэдээлэл Боловсролын мэдээллийн  систем болон Улсын бүртгэлийн сангаас татагдах тул  регистрийн дугаараа үнэн зөв оруулна/
  3. Өмнөх онд төгссөн шалгуулагч шалгалт өгөх аймаг /хот/-аа өөрөө сонгож бүртгүүлнэ.
  4. И-мэйл хаяг болон утасны дугааруудаа оруулаад ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ товчийг дарна.
  5. И-мэйл хаягт БАТАЛГААЖИЛТЫН ЛИНК очно. /Нэг хүүхэд нэг и-мэйл хаягаас бүртгүүлнэ/
  6. Бүртгэлд оруулсан и-мэйл хаягаа шалгаж Боловсролын үнэлгээний төвөөс ирсэн БАТАЛГААЖИЛТЫН ЛИНК дарснаар таны Бүртгэлийн дугаар, нууц үг ирнэ. 
  7. Шалгуулагчийн буланд бүртгэлийн дугаар, нууц кодоороо нэвтэрч ЭЕШ-ын хичээл сонгох, асуулга бөглөх, зураг оруулах, суудлын хуваарь авах, дүн оноогоо харах боломжтой.

2021 оны шалгуулагч  https://eyesh.eec.mn/reg  хувийн мэдээллээ оруулсны дараа  өнгөт цээж зургийг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/ файл хэсэгт сонгож  зургаа оруулан ЗӨВШӨӨРӨХ товчийг дарна.

Шалгуулагч нь ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг  хичээлээс 2-оос багагүйг сонгон хичээл сонголтоо хийнэ.  ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудасны хураамж 700 төгрөг  байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.

МХБШ нь хураамжгүй, батламж хуудастай байна. 2018, 2019  онуудад МХБШ өгч, 400 ба түүнээс дээш оноо авсан бол уг шалгалтад хамрагдахгүй байж болно.

Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн шалгуулагчдын ирүүлсэн өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа тодорхойлолт, сургуулийн албан бичигт үндэслэн шалгалтын анги танхим, шалгалтын материалыг тусгайлан бэлтгэнэ.

ЭЕШ болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

Өмнөх оны шалгуулагч шалгалт өгөх газраа өөрөө сонгоно. /Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас/

  1. Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын журмын 2.3.4 дэх заалтад заасан дараах боловсролын бичиг баримтыг БШУЯ-аар баталгаажуулж, БҮТ-д ирж бүртгүүлнэ. Үүнд:
  2. 1. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/
  3. 2. Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  4. 3. Шалгуулагч шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн карт болон Qpay үйлчилгээг ашиглан шилжүүлнэ. Гүйлгээний шимтгэлийг карт эзэмшигч төлнө.
  5. 4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
  6. 5. И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/
  7.  

2021 оны ЭЕШ-ын блюпринт нь суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн заавал судлах агуулгад суурилна. 5 сарын 15-аас www.eec.mn, help.eec.mn сайтад байршина. 

МХБШ нь хураамжгүй, батламж хуудастай байна. 2019 онд МХБШ өгч, 400 ба түүнээс дээш оноо авсан бол уг шалгалтад хамрагдахгүй байж болно. 

1. Шалгуулагч нь бүртгүүлсэн үүрэн телефоны дугаараа ашиглан 133233 тусгай дугаараас өөрийн мэдээллийг SMS үйлчилгээгээр авах боломжтой. /нууц дугаар, бүртгэлийн дугаар, шалгалтын хуваарь, суудлын хуваарь, дүнгийн мэдээлэл/

2. https://eyesh.eec.mn/profile/login  хаягаар орж  Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан товчин дээр дарж, Регистрийн дугаар, хамгаалалтын 5 оронтой кодыг оруулан харна.